Тус коллежийн мэргэжлийн боловсрол сургалтын 3, 2-р курсийн 3 мэргэжлийн 112 суралцагч 2025.09.01-ний өдрөөс 2025.11.01 хүртэлх 2 сарын хугацаанд үйлдвэрлэлийн дадлагаа амжилттай гүйцэтгэж, өнөөдрөөс эхлэн хуваарийн дагуу үйлдвэрлэлийн дадлагын тайлангаа хамгаалж эхэллээ.
Үйлдвэрлэлийн дадлагаа хариуцлагатай, амжилттай гүйцэтгэж, мэргэжилдээ эзэн байж чадсан суралцагчдадаа болон дадлага удирдсан багш нартаа, түншлэгч байгууллагууддаа талархал илэрхийлж, амжилт бүхний дээдийг хүсье.