Боловсролын яамны харьяа магадлан итгэмжлэгдсэн Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж нь 1974 онд “Усны аж ахуйн техник мэргэжлийн сургууль” нэртэйгээр байгуулагдан, 51 дэх хичээлийн жилдээ техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтыг эзэмшүүлэн ажиллаж байна.
- 1974-1982 онуудад Техник мэргэжлийн сургууль,
- 1982-1992 онуудад Техникийн дунд сургууль,
- 1992-1998 онуудад Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв,
- 1998-2013 онуудад ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн сургууль,
- 2013-2019 онуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв,
- 2019-2022 онуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж,
- 2022 оноос өнөөг хүртэл Боловсролын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж болон сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.