Түр хүлээнэ үү...

ТҮНШЛЭЛ VII ЗӨВЛӨГӨӨН – 2025 НЬ“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ҮЙЛДЛЭЭРЭЭ МАНЛАЙЛЪЯ” УИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

ТҮНШЛЭЛ VII ЗӨВЛӨГӨӨН – 2025 НЬ“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ҮЙЛДЛЭЭРЭЭ МАНЛАЙЛЪЯ” УИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

✅Тус коллежийн алтан түнш ажил олгогч, түншлэгчдээ оролцуулсан “Түншлэл VII зөвлөгөөн–2025”-ийг “Тогтвортой хөгжилд үйлдлээрээ манлайлъя” уриан дор амжилттай зохион байгууллаа. Тогтвортой хөгжлийн үзэл санааг боловсролын салбарт түгээн дэлгэрүүлэх, ажил олгогчдын түншлэлийн интеграцийг хөгжүүлэх, суралцагчдын бодит бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэхэд чиглэсэн юм.

✅Уг зөвлөгөөн нь өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулагдаж, коллежийн багш, суралцагчдынхаа хэрэгжүүлсэн тогтвортой хөгжлийн сайн туршлагуудыг ажил олгогч, хамтрагч байгууллагуудад танилцуулсан нь онцлогтой байв.

✅Зөвлөгөөний үеэр хүлэмжийн мэргэжлийн анги, мэдээллийн технологи мэргэжлийн анги, үсчин, гоо засал мэргэжлийн ангийн суралцагчид хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх,хэрэглэх зөвлөмжийг нийтэд түгээн дэлгэрүүлэв.

✅Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл ангийн суралцагчид хаягдал материалаар бүтээсэн “Эко загвар” нэртэй загварыг толилуулж, хаягдал материал дахин ашиглан бүтээсэн загварлаг хувцас, эдлэлүүдийг толилуулсан.

✅“Эко клуб”-ийн хамт олон Амжилтын баяраа тэмдэглэж, байгальд ээлтэй хэрэглээг дэмжих, ногоон орчныг бүрдүүлэх чиглэлээр суралцагчдынхаа санаачилгыг танилцуулсан зэрэг бүтээлч хийгээд тогтвортой хөгжилд үйлдлээрээ манлайлсан инновацлаг ажил өрнүүлсэн байна.

✅Мэргэжлийн багш нар ажил олгогчидтойгоо уулзаж, хөтөлбөрийн шинэчлэлийн талаар санал солилцож бүтээлчээр зөвөлгөөнөө өндөрлүүллээ.

✅Тус зөвлөгөөн нь тогтвортой хөгжлийн үзэл санааг сургалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг эдийн засгийн өнөөгийн нөхцөлд уялдуулан шинэчлэх, залуу үеийг байгальд хариуцлагатай, нийгэмдээ үлгэрлэгч иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн оролцогчид дүгнэв.