Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шагайн харвааны спортыг сурталчлан хөгжүүлэх зорилгоор дотуур байрны суралцагчдын дунд шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 26 суралцагч оролцлоо.
🥇 1-р байр – Хэрэглээний программ мэргэжлийн 1-2-р ангийн суралцагч А.Эрдэнэхангай
🥈 2-р байр – Хоолны үйлчилгээ мэргэжлийн 1-4-р ангийн суралцагч Ц.Баттөвшин
🥉 3-р байр – Хэвлэлийн график дизайн, бүтээгдэхүүн мэргэжлийн 2-11-р ангийн суралцагч Д.Баянбат
Тусгай байр – Уул уурхайн машин механизмын угсралт, засвар үйлчилгээ мэргэжлийн 3-5-р ангийн суралцагч С.Нямбат
🥇 1-р байр – “Уран хасаа” баг
🥈 2-р байр – “Алтан хасаа” баг
🥉 3-р байр – “Үлэмж мэргэн” баг
Тэмцээний үеэр суралцагчид үндэсний спортын талаарх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, багаар ажиллах болон нягт, оновчтой харвах чадвараа хөгжүүллээ.