Түр хүлээнэ үү...

"Эко клуб" нь Арвайхээр сумын 2025 оны онцлох хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллагаар шалгарлаа

БАЯРТ МЭДЭЭ

Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн “Эко клуб” нь Арвайхээр сумын 2025 оны онцлох хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллагаар шалгарч, шагналаа гардан авлаа.

Тус клубийн суралцагчид байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд идэвхтэй оролцож, өсвөр үеийнхэн болон хамт олныг татан оролцуулан экологийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байна.

Эх дэлхийгээ хайрлан хамгаалах гэгээн үйлсийг түгээн дэлгэрүүлж буй эрхэм суралцагчдадаа халуун баяр хүргэж, сурлагын өндөр амжилт, урам зориг, эрч хүчийг хүсэн ерөөе.