Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн хамт олон “G-NEX 2025” глобал инновацын фестивальд оролцож байна.
2025 оны 12-р сарын 1–3-ны өдрүүдэд БНСУ-ын Чанвон хотын Конвеншн төвд (CECO) зохион байгуулагдаж байгаа “G-NEX 2025 – Gyeongnam Global Innovation Festa” олон улсын хэмжээний инновац, технологийн томоохон арга хэмжээнд тус коллежийн удирдах ажилтан, багш нар албан ёсоор оролцож байна.
Энэхүү фестиваль нь:
• AI Base Green Flight Challenge
• F1TENTH Autonomous Racing Championship
• AI Idea Competition
• National University Aerospace Makerthon
• Robotics Competition
• Local Living-Lab (L3) Challenge
• DX, Smart Shipbuilding, Nuclear Power Innovation, Bio Innovation, Industry-Academia Innovation Forums
зэрэг олон улсын хэмжээний уралдаан, инновацын форум, стартап танилцуулгыг багтаасан өргөн хүрээний арга хэмжээ юм.
Тус арга хэмжээнд дэлхийн томоохон их сургуулиуд, инновацын төвүүд, стартап компаниуд оролцож,хиймэл оюун, робот техник, агаарын технологи, ухаалаг үйлдвэрлэл, дата шинжилгээ, стартап хөгжлийн чиглэлээр шинэ мэдлэг, хамтын ажиллагааны боломжуудыг нээж байна.
Манай коллежийн хувьд:
• олон улсын технологийн чиг хандлага судлах
• сургалтын шинэ хөтөлбөр, дадлагын газрын хөгжлийн шийдэл хайх
• ирээдүйн хамтын ажиллагаа, солилцооны түншлэл тогтоох
зорилгоор оролцож байгаа нь ач холбогдолтой үйл явдал болж байна.