Түр хүлээнэ үү...

GREEN FUTURE эко аялал амжилттай зохион байгуулагдлаа

GREEN FUTURE эко аялал амжилттай зохион байгуулагдлаа

✅Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг эко аялал энэ жил “Тогтвортой хөгжлийн боловсролыг бүтээлчээр түгээе” уриан дор амжилттай болов. Аялалд 3 жилийн 1-р ангийн 156 сурагч, анги удирдсан багш нар оролцов. Идэвх, оролцоогоороо 100% ирцтэй оролцсон Э.Ариунтуяа багштай Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл 1–6 анги шалгарлаа.

✅ Тус аялалаар суралцагчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хамт олонч уур амьсгалыг төлөвшүүлэх, байгаль орчноо хайрлах зөв дадлыг эзэмшүүлэхэд оршиж байв.

✅Суралцагчид байгалийн сайхныг ажиглаж, “Дэлгэрэх” голын ай сав дагуух хог хаягдлыг ангилан цуглуулах, төвлөрсөн цэгт байрлуулах зэрэг байгальд ээлтэй үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо. 🌿🌍

✅Аяллыг сургуулийн захиргаа, сэтгүүлчид, идэвхтэн байгаль хамгаалагчид, Хүүхдийн элч Г.Сүхбаатар Гансүхийн Сүхбаатар Сүхээ Станц,Өвөрхангай аймаг дахь Практикал Даатгал @Practical Insurence, Миг Даатгал @Mig Insurance зэрэг хамт олон дэмжин зохион байгууллаа.

Зохион байгуулагч: Эко зөвлөл, Нийгмийн ухааны мэргэжлийн хөгжлийн бүлэг

Эко сургууль-Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж

Eco-Schools Mongolia