Түр хүлээнэ үү...

АМЖИЛТЫН БАЯР-2025

АМЖИЛТЫН БАЯР-2025

АМЖИЛТЫН БАЯР – 2025

Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн мэргэжлийн болон техникийн боловсролын суралцагчдын дунд 2025 онд мэдлэг, ур чадвар, амжилт бүтээлээрээ хамт олноо манлайлан суралцаж шилдгээр шалгарсан анги хамт олон, суралцагчдыг алдаршуулах зорилгоор “АМЖИЛТЫН БАЯР – 2025” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

2025 оны ШИЛДЭГ АНГИ:

📍 “Хоолны үйлчилгээ” мэргэжлийн 3-8-р анги (багш Х.Дуламсүрэн)
📍 “Хэрэглээний программ” мэргэжлийн 3-11-р анги (багш Т.Пагамдулам)

2025 оны ШИЛДЭГ СУРАЛЦАГЧИД:

📍 Сурлагын өндөр амжилт гаргасан оны шилдэг суралцагч
Хэрэглээний программ мэргэжлийн 3-11-р ангийн суралцагч Н.Батцэцэг

📍 Мэргэжлийн ур чадвараараа манлайлсан оны шилдэг суралцагч
Мэдээллийн технологи, техник хангамж мэргэжлийн 5-4-р ангийн оюутан У.Мөнхтуул

📍 Спортын өндөр амжилт гаргасан оны шилдэг суралцагч
Механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын засвар үйлчилгээ мэргэжлийн 2-3-р ангийн суралцагч Н.Чимэдбат

👏 Улиран одож буй 2025 онд мэдлэг, ур чадвар, амжилт бүтээлээрээ хамт олноо манлайлан суралцаж шилдгээр шалгарсан анги хамт олон болон суралцагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, урлаг, спортын үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.