Түр хүлээнэ үү...

Дархан Политехник коллежтэй харилцан туршлага судлав

Дархан Политехник коллежтэй харилцан туршлага судлав

Дархан Политехник коллежтэй харилцан туршлага солилцов

Сургалтын байгууллагын менежмент, арга зүйн сайн туршлага, үр дүнтэй шийдэл, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтын орчин, судалгаа шинжилгээ, мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааны туршлагыг харилцан суралцах замаар түгээн дэлгэрүүлэх, байгууллагын хөгжлийг дэмжих, хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Дархан Политехник коллежтэй харилцан туршлага судлах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Туршлага судлах үйл ажиллагаа дараах мэргэжлийн баг, бүлгүүдийн хүрээнд явагдав. Үүнд:

📍 Барилгын мэргэжлийн хөгжлийн бүлэг
📍 Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн хөгжлийн бүлэг
📍 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан
📍 Эко зөвлөлийн мэргэжлийн багш нар

Эдгээр чиглэлээр хоёр байгууллагын багш, ажилтнууд харилцан туршлага солилцож, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэн, хамтын ажиллагаагаа улам бэхжүүллээ.