Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдрийг тэмдэглэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор багш, ажилтнууд, суралцагчдын дунд номтой нөхөрлөх, унших соёлыг төлөвшүүлэх, унших арга зүйг түгээн дэлгэрүүлэх, мөн коллежийн номын фондод буй ном, хэвлэлийг таниулан сурталчлах зорилготой “Номын баярын нээлтийн үйл ажиллагаа” амжилттай зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний үеэр “Сургаалийн зохиолоос суралцья” Улсын VII уралдааны талаарх мэдээллийг нийт суралцагчдад танилцуулж, уралдаанд идэвхтэй оролцохыг уриалсан юм.
Номын баярын арга хэмжээ 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 24-ний хооронд коллежийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд дараах чиглэлээр олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлнэ.
Үүнд:
Мэргэжил тус бүрээр номын үзэсгэлэн гаргах
Ном уншихын ач тус, Номын хавчуурга хэрэглэх арга зүй сэдвээр сургалт зохион байгуулах
Номын элч клубийн нэмэлт элсэлт зохион байгуулах
Өдөрт 5 хуудас ном унших аян өрнүүлэх
Ном бол бидний холбоос эссэ бичлэгийн уралдаан
Сонирхолтой номоо солилцоогоор, хэрэгтэй номоо хэрэгцээгээр өдөрлөг
30 номын уналт танин мэдэхүйн тэмцээн