Түншлэлийн VII зөвлөгөөн арга хэмжээний хүрээнд тус коллеж нь Өвөрхангай аймгийн Гоо сайханчдын холбоо, Содон гоёл оёдолчдын холбоо, Тогооч нарын мэргэжлийн холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Хамтын ажиллагааны гэрээ нь сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, мэргэжлийн ур чадварыг бодитоор дээшлүүлэх, түншлэлийн интеграцийг хөгжүүлэх зорилготой юм.
Зөвлөгөөний үеэр ялгаатай хэрэгцээтэй суралцагчдыг ажил олгогч нарт танилцуулах, зуучлах үйл ажиллагааг зохион байгууллаа. Ялгаатай хэрэгцээтэй суралцагчдыг эрхийг онцгойлон анхаарч, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилд зуучлах, ажлын байранд дадлага хийх, туршлага солилцох боломжийг хангах ач холбогдолтой гэж юм.