Хүүхэд бүрийн хөгжил, төлөвшил, хамгааллыг дэмжих, эцэг эх – сургууль – суралцагчийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилготой “Өнөөдөр ярилцъя – Маргааш өөрчилье” сэдэвт эцэг эхийн өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн үеэр 120 гаруй эцэг эхчүүдтэй нээлттэй ярилцлага өрнүүлж, сургалтын орчин, хүүхдийн хөгжил, хамгаалал, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа зэрэг олон чухал асуудлын талаар мэдээлэл солилцлоо.
📍 Өдөрлөгийн хүрээнд дараах илтгэл, мэдээллүүдийг танилцууллаа.
✅ Аргазүйч багш Т.Должинсүрэн – Сургуулийн өнөөгийн нөхцөл байдал, бодлого төлөвлөлтийн талаар
✅ Нийгмийн ажилтан Г.Отгонтуяа – “Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд”
✅ Сэтгэлзүйч Ж.Мягмаржав – “Өсвөрийн насны сэтгэхүйн онцлог”
✅ Нийгмийн түншлэл, үйлдвэрлэлийн сургалт хариуцсан аргазүйч Г.Жавзандорж – Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэлийн дадлагын талаар
✅ Нийгмийн түншлэл, үйлдвэрлэлийн сургалтын аргазүйч Б.Пүрэвдорж – Сургуулийн элсэлт, хамтын ажиллагаа болон суралцагчдын урам зоригийг дэмжих талаар
Энэхүү өдөрлөг нь эцэг эх, багш, суралцагчдын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хамтын оролцоог бэхжүүлсэн, хүүхэд бүрийн сайн сайхны төлөө чиглэсэн үр өгөөжтэй уулзалт боллоо.
Хүүхдийнхээ төлөө цаг зав, сэтгэл зүрхээ зориулан идэвхтэй оролцсон эрхэм хүндэт эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
✨ Өнөөдөр бид ярилцлаа.
Маргааш бид хамтдаа илүү сайхан өөрчлөлтийг бүтээнэ.