“Монгол ур чадвар – 2025” улсын уралдааны II шатны “Хэвлэлийн график дизайн, бүтээгдэхүүн (021105)” мэргэжлийн уралдаанд Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн Мэдээллийн технологи, техник хангамж мэргэжлийн 5-4-р ангийн суралцагч У.Мөнхтуул амжилттай оролцож III байранд шалгарлаа.
Тус уралдаан 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж дээр амжилттай зохион байгуулагдсан бөгөөд нийт 12 мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 21 оролцогч ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
🥇 1-р байр – Г.Түмэнжаргал
(Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж)
🥈 2-р байр – Ц.Индра
(ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн сургуулийн харьяа политехник коллеж)
🥉 3-р байр – У.Мөнхтуул
(Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж)
4-р байр – Э.Лхагвадорж
(Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж)
5-р байр – Н.Очирсүх
(Монгол–Солонгосын политехник коллеж)
👏 Тэмцээнд амжилттай оролцож, бахархам амжилт гаргасан суралцагч У.Мөнхтуулдаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе