Сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж, багшийн сайн туршлага, арга зүйг судлах зорилгоор Өвөрхангай аймаг дахь Политехник Коллежийн ерөнхий эрдмийн багш нар Ерөнхий боловсролын лаборатори Мэргэд сургууль багш нартай арга зүй, туршлагаа солилцлоо.  

Биднийг халуун дотноор угтан авч хичээл сургалтын үйл ажиллагаатайгаа танилцуулсан Н.Норгинханд захиралтай Мэргэд сургуулийн хамт олондоо цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.