Эрхэм хүндэт оюутан суралцагчид, эцэг эхчүуд, ажил олгогчид, иргэд Та бүхэндээ Өвөрхангай аймаг дахь Политехник Коллежийн эрдэмтэн багш, ажилтан албан хаагчдынхаа чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Хөдөлмөр, Нийгмийн хамгаалалын Яамны харъяа Өвөрхангай аймаг дахь Политехник Коллеж нь сургалтын үйл ажиллагааг улсын жишигт нийцүүлэн, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан мэдлэг, чадвар, зөв төлөвшилтэй мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг байгууллага билээ.

Манай бүтээлч, хөдөлмөрч хамт олон хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд тулгуурлан сургалтын үйл ажиллагааг УЛАМ ХӨГЖҮҮЛЖ, багш нарыг чадавхжуулах, эрдэм шинжилгээ, сургалтын үйчилгээг чанаржуулаx, xүртээмжтэй болгох, суралцагчдыг мэргэжлийн өндөр чадамж, зөв хандлагатай иргэн болгон төлөвшүүлэх УРТ БОЛОН БОГИНО ХУГАЦААНЫ СТРАТЕГИЙН ХҮРЭЭНД Монгол улсын тэргүүлэх Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага болох зорилго тавин ажиллаж байна. Ажилгүйдлийн түвшин ихэссэн, ялангуяа дээд боловсролтой ажилгүйчүүд нэмэгдэж буй сүүлийн жилүүдэд манай сургуулийг төгсөгчдийн ажил эрхлэлт тогтвортой өсөн нэмэгдэж, нийгмийн түншлэлийн харилцаа эрчимтэй өргөжин хөгжиж байгаа нь бидний давуу тал, манлайлал юм.

Эх орныхоо хөгжлийн түүчээ болсон хүүхэд залуучууд, насанд хүрэгчид та бүхнийг манай сургуульд суралцан, хөдөлмөрийн зах зээл дээр манлайлагч мэргэжилтэй боловсон хүчин болж бэлтгэгдэхийг урьж байна.