Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж нь 1974 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ тусламжтайгаар усны аж ахуйн техник мэргэжлийн сургууль нэртэйгээр байгуулагдсан.
Сургуулийн түүхэн замнал нь 6 үед хуваагдан 1998 оноос дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх шаталсан сургалттай сургууль болон ажиллаж байгаад 2013 онд Хөдөлмөрийн сайдын 161-р тушаалаар Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон зохион байгуулагдаж, 2019 онд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны сайдын тушаалаар Политехник Коллеж болон өргөжив.

1974 он

Зөвлөлт холбоот улсын (Хуучин нэрээр) тусламжтайгаар Усны аж ахуйн техник мэргэжлийн сургууль нэртэйгээр байгуулагдсан.

1982 он

Өвөрхангай аймаг дахь Техник Мэргэжлийн дунд сургууль.

1992 он

Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төв.

1998 он

Дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх шаталсан сургалттай ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн сургууль.

2013 он

Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төв.

2019

Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж