📌“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төслийн хүрээнд сум орон нутагтаа бичил төсөл санаачлан хэрэгжүүлж байгаа Өвөрхангай аймгийн энтрепренер сурагчид энэ сарын 12-13-нд Тарагт сумын Өгөөмөр амралтын газарт зохион байгуулагдсан говийн бүсийн сумдын туршлага солилцох уулзалтад Өвөрхангай аймаг дахь Политехник Коллежийн захирал С.Санчир, ESEL хөтөлбөрийн багш Б.Сугармаа, Нийгмийн ажилтан Л.Лхагвадолгор, Монгол хүж, Dream party төслийн суралцагч нар оролцлоо.
✍🏻 Сурагчид эхний өдөр загасчлах өртөөгөөр аялангаа багуудын бичил төслийн онцлог, давуу тал, тулгарсан бэрхшээл ба түүнийг шийдвэрлэсэн байдал, төслөө өргөжүүлэн тогтвортой байдлыг хангах төлөвлөгөөтэй танилцсан ба сургамж, суралцсан зүйлсээ нэгдсэн хэлэлцүүлгээр хуваалцаж хоёр дахь өдөр маркетинг стратегийн туршлага боломжууд, ментор болон бусдын дэмжлэг авах, төслүүдийн тогтвортой байдлыг хангах зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, сайн туршлагаа нэгтгэн хэлэлцүүлгийн чиглүүлэгч багш нар болон зөвлөхүүдээс санал, зөвлөгөө авсан нь үр дүнтэй болж өндөрлөлөө.
🤩Харилцан суралцаж, хамтдаа хөгжих боломжийг олгосон Японы Хүүхдийг ивээх сангийн Өвөрхангай аймгийн салбарын хамт олонд талархал илэрхийлье🙆‍♀️