🇲🇳Боловсрол шинжлэх ухааны сайдтай байгуулсан захирлын үр дүнгийн гэрээ, байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор багш, ажилтнуудыг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын сайн туршлагаас суралцуулах, шинэ техник технологитой танилцуулах, харилцан туршлага солилцон мэдлэг ур чадвараа нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор
Өвөрхангай аймаг дахь Политехник Коллежийн туршлага судлах баг Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудын МСҮТ, Политехник коллежийн хичээл сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.
✍️Ижил төстэй байгууллагуудын олон талт хамтын ажиллагаа сайжруулах талаар болон хөгжлийн менежментээ хуваалцаж, инновацлаг, бүтээлч сургалтын орчны үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцов.
🤩Биднийг халуун дотноор хүлээн авсан Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж, Баян-Өлгий аймаг дахь МСҮТөв, Говь-Алтай аймаг дахь МСҮТ-ийн хамт олондоо талархал илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.