🇲🇳Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах “Үсчин, Гоо сайхан, хумс дизайн урлалын тэмцээн-2023” ур чадварын тэмцээнд Өвөрхангай аймаг дахь Политехник Коллежийн Үсчин мэргэжлийн багш Б.Оюундарь “Эмэгтэй үс хэлбэржүүлэлт” төрөлд ГУТГААР байр,
Гоо засалч мэргэжлийн багш Ш.Энхзаяа “Тайзны нүүр будалт” төрөлд ТЭРГҮҮН байр, “Хуримын нүүр будалт” төрөлд ДЭД байр эзэлж ШИЛДЭГ ГРАНПРИ цом,
Гоо засалч мэргэжлийн ангийн суралцагч Д.Нэргүй “Сормуус урлал”-ын төрөлд ГУТГААР байр тус тус эзэлж амжилт дүүрэн оролцлоо.
💟Чадварлаг багш, суралцагч нартаа халуун баяр хүргэж цаашдын ажил, хөдөлмөрт нь арвин их амжилтыг хүсэн ерөөе.