Түр хүлээнэ үү...

Дотоод хамтын ажиллагаа

Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж нь нийт 157 аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байна. Эдгээрийг салбараар нь авч үзвэл:

  • Аж үйлдвэр, үйлчилгээ
  • Мэдээллийн технологи
  • Уул уурхай, тээвэр
  • Барилга
  • Хөдөө аж ахуй
  • Эрчим хүч

Үйлдвэрлэлийн дадлага

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд:

  • МБС-ын 1 жилийн 10 мэргэжлийн 155 суралцагч танилцах болон үйлдвэрлэлийн дадлага,
  • 1.5 жилийн 3 мэргэжлийн 52 суралцагч төгсөлтийн өмнөх дадлага,
  • МБС-ын 3 жилийн 9 мэргэжлийн 2, 3-р ангийн 504 суралцагч үйлдвэрлэлийн дадлагад хамрагдсан.

Эдгээр дадлагыг давхардсан тоогоор 301 аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран амжилттай зохион байгуулсан байна.

Үйлдвэрлэлийн дадлагын хугацаанд 278 суралцагч 1–3 сая төгрөгийн цалинтайгаар дадлагажсан нь онцлох үр дүн юм.

Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх үйл ажиллагаа

🔹 Нийгмийн түншлэлийн зөвлөгөөн

Тогтвортой хөгжилд үйлдлээрээ манлайлья” уриан дор зохион байгуулсан Түншлэлийн VII зөвлөгөөнд 30 ажил олгогчийн төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнийг өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулж, багш, суралцагчдын хэрэгжүүлсэн тогтвортой хөгжлийн сайн туршлагуудыг танилцуулсан. Мөн “Содон гоёл” оёдолчдын холбоо, Үсчин гоо сайханчдын холбоо, Тогооч нарын мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

🔹 “Үйлдвэрлэлийн дадлага – Тогтвортой түншлэл” арга хэмжээ

Суралцагчдын чадамж, хөдөлмөрийн соёл, дадлагын чанар, үр дүнг сайжруулах зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулж, 7 аж ахуйн нэгжийн 75 суралцагчийг хамруулан түншлэлийн хүрээг өргөжүүлэв.

🔹 Түншлэгч байгууллагуудын мэдээллийн сан

“ТСТМБС-II” төслийн хүрээнд 157 түншлэгч байгууллагын мэдээллийн санг 12 чиглэлээр бүрдүүлж, 3 төрлийн сэтгэл ханамжийн судалгаанд 354 суралцагч, 121 ажил олгогчийг хамруулан 2024–2025 оны тайланг боловсруулав.

🔹 Багш, инженер солилцоо

М-Си-Эс Кока-Кола ХХК, АШУҮИС, Хангай МБС, Ховд Хөгжил Политехник коллеж, “Бага хөгшин” ХХК, ӨМӨЗО-ны Мэргэжлийн дээд сургууль, “Говь” ХК зэрэг байгууллагуудтай хамтран багш, инженер солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэв.