ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх дэд хөтөлбөрийн тухай:
Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн суралцагчдын өргөтгөсөн чадавх, хөдөлмөрийн соёл, дадлага хичээлийн чанар үр дүнг сайжруулан түншлэлийн интеграцийг хөгжүүлж, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх дэд хөтөлбөрийн хүрээд хийгдэх ажлууд:
Хөдөлмөр эрхлэлт:
2025 онд төгссөн 532 төгсөгчийн 73 төгсөгч суралцах хугацаандаа ажлын байрын урилга хүлээн авч, 119 төгсөгчийг хөдөлмөрийн биржид идэвхтэй ажил хайгчаар бүртгүүлж, ажилд зуучлагдан 532 төгсөгчөөс 436 буюу 82.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байна.
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ:
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох 27 өдөрлөгт 9-р анги төгсөгч 1976 сурагч, 12-р анги төгсөгч 100 сурагч, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургуулийн орчин дадлагын газартай танилцсан 776 сурагч нийт 2852 сурагч оролцов.
Төгсөгчдийн ажил эрхлэлт, бүртгэл, судалгаа:
Төгсөгчдийн ажил эрхлэлтийг төгсөлтийн 3 болон 6 сарын дараах байдлаар судалгаа авч мэдээллийг боловсруулж ажил эрхлээгүй шалтгаан нөхцөлийг тодруулж Өвөрхангай аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газартай хамтран ажлын байранд зуучлан ажилладаг.