Түр хүлээнэ үү...

Дотуур байр

​​​​​​​Суралцагчдын дотуур байр нь 1100м2  талбайтай, 150-200 суралцагч  амьдрах хүчин чадалтай. Нийт 50 өрөөтэй бөгөөд  хөвгүүд  4-р, охид 3-р давхарт нэг тасагт 3-4 хүүхэд амьдарч байна. Ойролцоогоор 1 суралцагчид 4м2 талбай ноогддог. Аль ч шатны суралцагч дотуур байраар үнэ төлбөргүй хангагддаг. Өдөрт 3 удаа хоолоор үнэ төлбөргүй үйлчилдэг.

            Уран зохиол, сурах бичиг, танин мэдэхүйн  300 гаруй ном, 60 гаруй сонин сэтгүүл, гарын авлага бүхий интернет орчноор хангагдсан 36м2 талбай бүхий номын сантай бөгөөд байрын сурагчид чөлөөт цагаараа ном унших, даалгавраа хийх боломжоор бүрэн хангагдсан юм.

Мэдээллийн самбар, ар гэрийнхэнтэйгээ үнэ төлбөргүй ярьдаг итгэлтэй утас,  санал хүсэлтийн хайрцаг, охидын ариун цэврийн булан, бүрэн тохижуулсан эцэг, эх, асран хамгаалагчийн  уулзалтын өрөө болон суралцагчдын амрах өрөөтэй.

Хүүхэд хөгжлийн өрөөнд суралцагчдын хөгжил хамгаалалыг дэмжих сургалтууд явагддаг ба олон шинэ чадварыг хөгжүүлэх, суралцагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх гитар, шатар, даам, олон төрлийн  шоо, оньсон тоглоом, дартс  бүхий орчинг  бүрдүүлсэн.

 Давхар тус бүрдээ бие засах болон угаалтуурын өрөөтэй, нэгдүгээр  давхарт охид, хөвгүүдийн душь,  хувцас угаах зориулалтын 4 машин бүхий угаалгын өрөөтэй.  

 Байрын 2 багштай, өдөр, оройн цагаар ээлжлэн суралцагчдыг асран хамгаалж, дотоод журмыг баримтлан ажилладаг. Мөн сургуулийн нийгмийн ажилтан,  эмч, сэтгэл зүйч,  2 тогооч, 4 жижүүр, нийтийн болон ариун цэврийн өрөөг цэвэрлэх 2 үйлчлэгч ажиллаж байна.

 Энэ хичээлийн жилд байрын зөвлөл 5 суралцагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд  1, 2, 3-р курсийн 130, техникийн боловсролын 37 суралцагч амьдарч байна. Насанд хүрсэн суралцагчийг оюутны 2-р байранд байрлуулдаг.

Суралцагчдын амьдрах орчны аюулгүй байдлыг хангаж камержуулсан, камерын бичилтийг 1 сараас доошгүй хугацаанд хадгалдаг, мөн зарлан мэдээлэх төхөөрөмж ажиллуулдаг.