Түр хүлээнэ үү...

Түүхэн замнал

Төр, нийгмийн зүтгэлтэн, МУ-ын гавьяат багш Ж.Жанцандоржийн нэрэмжит, магадлан итгэмжлэгдсэн  Политехник коллеж нь анх  1974 онд “Усны аж ахуйн техник мэргэжлийн сургууль” нэртэйгээр байгуулагдсан ба эдүгээ 51 дэх хичээлийн жилдээ мэргэжлийн болон техникийн  боловсрол олгох сургалтыг явуулж байгаа, улс орны хөдөлмөрийн зах зээлд 24000 мэргэжилтэй ажилтан бэлтгэн  гаргасан салбартаа хамгийн том сургалтын байгууллага юм.

Манай сургууль 1974 онд тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын  тусламжтайгаар Усны аж ахуйн техник мэргэжлийн сургууль нэртэйгээр байгуулагдсан.

Сургуулийн түүхэн замнал нь Техник мэргэжлийн сургууль (1974-1982 он), Техник мэргэжлийн дунд сургууль (1982-1992 он), Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (1992-1998 он), Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Өвөрхангай аймаг дахь Технологийн сургууль (1998-2013 он),  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (2013-2019 он), Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа  Политехник коллеж (2019-2022 он), 2022 оноос өнөөг хүртэл Боловсролын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж гэсэн 7 үе  шатанд хуваагддаг.

            2025-2026 оны хичээлийн жилд нийт 132  албан хаагчидтай, түүнээс 66 багш, 20 хөтөлбөрийн 1074 суралцагчидтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж  байгаа бөгөөд нийт багш нарын 48% нь магистрын зэрэгтэй, Монгол улсын Зөвлөх багш 7, Тэргүүлэх багш 10, заах аргач багш 28 ажиллаж байна.