Тус коллежийн номын сан нь мэргэжлийн болон ерөнхий эрдмийн ном, сурах бичиг, гарын авлага, сэтгүүл, лавлах материал зэрэг олон төрлийн мэдээллийн нөөцөөр багш, суралцагчдыг ханган ажилладаг. Мөн цахим мэдээллийн үйлчилгээ үзүүлж, сургалт, судалгаа шинжилгээний үйл ажиллагааг дэмжих таатай орчинг бүрдүүлэн ажиллаж байна.
Номын сан нь 144 м² талбай бүхий, 120 уншигчийн суудалтай уншлагын танхим, нийт 30,000 гаруй номын фондтой бөгөөд “Номын сангийн дотоод журам”-ыг мөрдөн үйл ажиллагаагаа явуулдаг.
Уншигчдад уншлагын танхимаар болон гэрээр ном олгох, лавлагаа, мэдээлэл өгөх, номын захиалга авах зэрэг үйлчилгээг тогтмол үзүүлж байна.
Номын бүртгэл, каталогижуулалт, ном олголт, буцаалт, уншигчийн бүртгэлийг цахим хэлбэрээр хөтлөх зорилгоор Lib4U номын сангийн программ ашигладаг.
Номын сан нь мэргэжлийн сурах бичиг, уран зохиол, гадаад хэл дээрх ном, сонин сэтгүүл зэрэг олон төрлийн мэдээллийн эх сурвалжаар багш, суралцагчдыг ханган ажиллаж байна.