Арвайхээр суманд зохион байгуулагдсан “Хаврын баяр–2026” бүжгийн уралдаанд Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн “Механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын засвар үйлчилгээ” мэргэжлийн 3-3 ангийн суралцагч Б.Ууганбаяр амжилттай оролцож, дараах амжилтыг гаргалаа.
🎖️ Соло бүжгийн төрөлд – Тусгай байр
🥇 Хамтлаг бүжгийн төрөлд – Тэргүүн байр
🥈 Улсын аваргын тэмцээнд – Дэд байр, мөнгөн цом
Б.Ууганбаяр нь авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ үеийнхнээ манлайлж, байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөсөн бахархалтай амжилт үзүүллээ.
Түүнд халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээл, сурлага хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.