Өвөрхангай аймаг дахь Политехник коллежоос суралцагчдын хөгжил, төлөвшил, сурч боловсрох үйл явцыг дэмжих, цахим орчин дахь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хамтдаа ойлгож, хамтдаа дэмжье” эцэг эхийн нэгдсэн өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт мэргэжлийн боловсролын 3 жилийн сургалттай ангийн 1, 2 дугаар ангийн суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл оролцож, сургууль, гэр бүлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхдийн хөгжил, хүмүүжилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө авч, санал бодлоо солилцлоо.
Өдөрлөгийн хүрээнд дараах мэдээлэл, сургалт, зөвлөгөөг зохион байгууллаа.
Нийгмийн түншлэл, үйлдвэрлэлийн сургалт хариуцсан арга зүйч Б.Пүрэвдорж – Суралцагчдын сурлагын амжилт, мэргэжлийн ур чадварын талаарх танилцуулга, мэдээлэл
Нийгмийн ажилтан Г.Отгонтуяа – “Өдөр тутам хэрэгжүүлэх хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалт, ярилцлага
Мэдээллийн технологийн багш Л.Долгоржав – Цахим орчин дахь EKIDS, E-Mongolia аппликейшний хэрэглээний талаарх мэдээлэл
Сэтгэл зүйч Ж.Мягмаржав – Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаарх зөвлөгөө
Нийгмийн ажилтан Л.Лхагвадолгор – Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршгийн талаарх мэдээлэл
Хүүхдийнхээ хөгжил, ирээдүйн төлөө цаг зав, сэтгэл зүрхээ зориулан өдөрлөгт идэвхтэй оролцсон эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.