Түр хүлээнэ үү...

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Кённам их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, “Мэдээллийн технологич, техник хангамж” мэргэжлийн 2+1+1 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд олон улсын түвшний мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ болон оюутан, багш солилцооны чиглэлээр хамтран ажиллах юм.

Санамж бичгийн хүрээнд дараах үндсэн ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

• Мэдээллийн технологи болон дэвшилтэт технологийн чиглэлээр хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулах;

• Багш, ажилтан, оюутнуудын харилцан солилцоог дэмжих;

• Эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлэх;

• Боловсролтой холбоотой мэдээлэл, туршлага солилцох;

• Оюутнуудад зориулсан дадлага, практик сургалтын боломжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах.

Тус хамтын ажиллагаа нь суралцагчдад шатлан суралцах боломж бүрдүүлэх, хос дипломтой төгсөх нөхцөлийг бий болгох, олон улсын түвшний боловсрол эзэмших боломжийг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Хамтын ажиллагааны энэхүү шинэ алхам нь сургалтын чанар, олон улсын хамтын ажиллагаа, хүний нөөцийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх ач холбогдолтой үйл явдал болж байна.