Өвөрхангай аймгийн мэдээллийн технологийн хичээлийн төрөлжсөн олимпиадын “Бүтээлийн уралдаан”-д тус сургуулийн суралцагчид амжилттай оролцлоо.
💻 “Сэтгэл зүй” вэб сайт бүтээлээр:
"Хэрэглээний программ" мэргэжлийн 3-12 ангийн суралцагч Ч.Довчинсүрэн, И.Бямбадэлгэр, Б.Мягмарсүрэн нар дэд байр эзэллээ.
🌐 “Монгол аялал” вэб сайт бүтээлээр:
"Хэрэглээний программ" мэргэжлийн 3-11 ангийн суралцагч Н.Батцэцэг, А.Лхагва-Очир, О.Ануужин нар гутгаар байр эзэллээ.
🎮 “Байгаль хамгаалагч” тоглоом бүтээлээр:
"Хэрэглээний программ" мэргэжлийн 3-12 ангийн суралцагч О.Пүрэвсүрэн, О.Жавхлантөгс, Б.Сугармаа нар амжилттай оролцож, 7 дугаар байр эзэллээ.
👏 Эдгээр суралцагчдыг амжилттай бэлтгэн оролцуулсан багш Ж.Бат-Ирээдүй, Т.Пагамдулам нарт халуун баяр хүргэе.
👏 Мөн тэмцээнд оролцсон нийт суралцагчдадаа баяр хүргэж, цаашдын сурлага, уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.