Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн Сурагчдын зөвлөл болон Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар хамтран суралцагчдын дунд Монголын үндэсний өв уламжлал, зан заншлыг сурталчлах, үндэсний дархлааг бэхжүүлэх зорилготой “Үндэсний дархлаа – 2026” арга хэмжээг 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Политехник коллежийн урлагийн танхимд амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2-р сургууль, 5-р сургууль, Мэргэд сургууль, Тэмүүлэл-Эрдэм сургууль, мөн Политехник коллежийн ахлах ангийн нийт 35 суралцагч оролцож, Монгол үндэстний өв соёл, хувцас хэрэглэл, ёс заншлыг сурталчилсан сонирхолтой үзүүлбэрүүдийг толилууллаа.
🥇 Тэргүүн байр – Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 5-р сургууль
🥈 Дэд байр – Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2-р сургууль
🥉 Гутгаар байр – Арвайхээр сумын Ерөнхий боловсролын Мэргэд сургууль
• Өвөрхангай аймгийн Музей
• “Өв Санаа” ХХК
• “Хүлэг” Super Market
• Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн “Хийморь” клуб
Тус арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат болон ивээн тэтгэгч байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.