“Нээлттэй зүрх – нэг ирээдүй” хүүхдийн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус чуулга уулзалтын зорилго нь хүүхдийг сонсох, тэдний санал бодлыг хүндэтгэх, чөлөөтэй илэрхийлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, мөн суралцагчдын оролцоог нэмэгдүүлж, тэднээс гарсан санал санаачилгыг бодит ажил хэрэг болгоход чиглэсэн юм.
Суралцагчид дараах таван чиглэлээр тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, санал санаачилгаа нэгтгэлээ. Үүнд:
Чуулга уулзалтын үр дүнд суралцагчдын санал, хүсэлтийг нэгтгэн эрэмбэлж, сургуулийн удирдлага болон холбогдох албан тушаалтнуудад хүргүүлэн, шийдвэр гаргах түвшинд тусгах нөхцөл бүрдлээ.
Энэхүү арга хэмжээ нь хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний оролцоог бодитоор дэмжих, эерэг орчныг хамтдаа бүтээхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
🤝