Түр хүлээнэ үү...

“НОГООН ТУГ”-ИЙН ЭЗЭН БОЛЛОО

“НОГООН ТУГ”-ИЙН ЭЗЭН БОЛЛОО

Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж нь олон улсын “Эко-сургууль” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн байгальд ээлтэй үйл ажиллагаагаа үнэлүүлж, Үндэсний 10 дугаар чуулганаас хамгийн нэр хүндтэй шагнал болох “Ногоон туг”-ийг гардан авлаа.

✅ Энэхүү амжилт нь хамт олны нэгдмэл зорилго, багш, ажилтнууд болон суралцагчдын идэвх санаачилгатай оролцооны бодит үр дүн юм. Манай хамт олон байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих, эко сургалтын орчныг бүрдүүлэх чиглэлээр тууштай ажиллаж ирсэн билээ.

🌱 Цаашид ч байгальд ээлтэй, тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээх үйлсэд манлайлан оролцсоор байх болно.

👏 Нийт багш, ажилтан, оюутан, суралцагч та бүхэндээ халуун баяр хүргэе!