Түр хүлээнэ үү...

“Оюутан цэрэг-2026” хөтөлбөрт хамрагдаж буй суралцагчдаа үдэн гаргалаа

“Оюутан цэрэг-2026” хөтөлбөрт хамрагдаж буй суралцагчдаа үдэн гаргалаа

Монгол Улсын Зэвсэгт хүчний хүний нөөцийг бэхжүүлэх, залуу үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой “Оюутан цэрэг-2026” хөтөлбөрт Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн 33 суралцагч амжилттай хамрагдаж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд суралцагчид хоёр сарын хугацаанд танхимын сургалтад хамрагдан цэргийн анхан шатны мэдлэг, чадвар эзэмшсэн бөгөөд өнөөдөр Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167 дугаар ангид цэргийн дадлага, сургуулилтаа үргэлжлүүлэхээр мордлоо.

Энэ удаагийн бүрэлдэхүүнд “Уул уурхайн машин механизмын угсралт, засвар, үйлчилгээ” мэргэжлийн III–V ангийн суралцагчид хамрагдаж байгаа бөгөөд Б.Ганболд ахлагчтай нийт 33 суралцагч цэргийн эрчимжсэн сургалтад оролцоно.

“Оюутан цэрэг” хөтөлбөр нь их, дээд сургууль, коллежийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ эх орноо батлан хамгаалах ухамсар, сахилга бат, хариуцлага, тэсвэр хатуужлыг төлөвшүүлэх зорилготой юм.

Цэргийн эрдэмд шамдан суралцахаар Өмнөговь аймгийг зорьж буй шавь нартаа баяр хүргэж, эрүүл энх, өндөр амжилт хүсье.