Боловсролын ерөнхий газар, IEDC – Pearson Partner Mongolia болон Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагуудын хамтран зохион байгуулсан Техник технологийн Политехник коллежийн нэрэмжит “Программчлалын улсын II-р олимпиад” амжилттай болж өндөрлөлөө.
Тус олимпиадад манай суралцагчид идэвхтэй оролцож, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж дараах амжилтыг үзүүллээ:
🥇 Тэргүүн байр – “Хэрэглээний программ” мэргэжлийн 3-11-р ангийн суралцагч Н.Батцэцэг
🥉 Гутгаар байр – “Хэрэглээний программ” мэргэжлийн 2-10-р ангийн суралцагч Ц.Лхагвадорж
🏅 Тусгай байр – “Хэрэглээний программ” мэргэжлийн 3-11-р ангийн суралцагч О.Ануужин
🥇 Мөн оролцогчдын дунд зохион байгуулсан “АХА” тэмцээний Тэргүүн байр –
“Хэрэглээний программ” мэргэжлийн 3-12-р ангийн суралцагч Т.Довчинсүрэн
👏 Суралцагчдаа амжилттай оролцсонд баяр хүргэж, бэлтгэн оролцуулсан Т.Пагамдулам багшдаа талархал илэрхийлье. Цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. ✨