Түр хүлээнэ үү...

Үнэлгээний ажилтан, баталгаажуулагч бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа

Үнэлгээний ажилтан, баталгаажуулагч бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын үнэлгээний ажилтан, баталгаажуулагч бэлтгэх сургалтыг Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулж, 2025 оны 3 дугаар сарын 11–13-ны өдрүүдэд Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн номын санд амжилттай зохион байгуулж байна.

Тус сургалтад ажил олгогч 11 төлөөлөгч, Механик, Мэдээллийн технологийн тэнхим болон Инженерчлэл, үйлдвэрлэл, үйлчилгээний тэнхимийн 19 мэргэжлийн багш, нийт 30 оролцогч хамрагдаж байна.

Сургалтын хүрээнд оролцогчид чадамжид суурилсан сургалт ба үнэлгээний арга зүй, үнэлгээний шалгуур боловсруулах, ажиглалт хийх, ур чадварын үнэлгээ хийх аргачлал зэрэг сэдвүүдийг онол, дадлагыг хослуулан судалж байна.

Энэхүү сургалт нь үнэлгээний ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургалтын чанарын баталгаажуулалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.