Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн “Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжлийн 2-1-р ангийн суралцагч Ч.Мэндсайхан нь “Монгол Улсын гавьяат тамирчин С.Мөнхзул”-ын нэрэмжит классик пауэрлифтингийн Монгол Улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнд амжилттай оролцлоо. 💪
📌 Өсвөрийн -59 кг жинд:
🥉 Суулт – Гутгаар байр
🎖️ Шахалт – Тусгай байр
🎖️ Газраас таталт – Тусгай байр
🥉 Нийлбэр дүн – Гутгаар байр
🌏 Энэхүү амжилтын үр дүнд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг хүртлээ.
👏 Бахархам амжилт гаргасан суралцагчдаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!