Түр хүлээнэ үү...

Улсын физикийн олимпиадад амжилттай оролцлоо

Улсын физикийн олимпиадад амжилттай оролцлоо

Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн физикийн багш Н.Цэнгэлбаяр нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагуудын багш, суралцагчдын дунд зохион байгуулагдсан Физикийн XXII улсын олимпиадад амжилттай оролцож, гутгаар байр эзэллээ.

🎖️ Мөн тус сургуулийн “Барилгын бүтээц, угсралт” мэргэжлийн 2-2-р ангийн суралцагч Б.Дагвадорж нь нийт 64 оролцогчоос 9-р байр эзэлж, бахархам амжилт гаргалаа.

👏 Багш, суралцагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.