Түр хүлээнэ үү...

Үндэсний шагайн харваанд тэргүүн байр эзэллээ

Үндэсний шагайн харваанд тэргүүн байр эзэллээ

Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн “Механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын засвар үйлчилгээ” мэргэжлийн 2-3-р ангийн суралцагч Н.Чимэдбат нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын Соёлын төвд зохион байгуулагдсан “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ойн баяр”-ын хүрээн дэх үндэсний шагайн харвааны тэмцээнд амжилттай оролцлоо.

Тэрээр багийн харваанд Ө.Чойжил ахлагчтай Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Овоот Толгой” ХХК-ийн багийн хамт оролцож, тэргүүн байр эзэлсэн амжилт гаргалаа.

👏 Амжилт гаргасан баг хамт олон болон авьяаслаг суралцагчдаа баяр хүргэж, сурлага, спортын үйлсэд нь улам өндөр амжилт хүсье.