💻
Хөтөлбөрийн нэр
Хүлэмжийн аж ахуй
Судлах цаг
Сургууль дээрх дадлага:
666
Үйлдвэрлэл дээрх дадлага:
1188
- Хүлэмжийн ургамал тариалалтын технологи
- Ургамлын өсөлт хөгжил, хөрс, бордооны үндсэн ойлголт, ургамлын хаягдлыг ашиглан компост бордоог бэлтгэх арга
- Хүлэмжийн дулаан, чийг, агааржуулалтыг системийн зарчмыг эрчим хүчний хэмнэлт
- Ургамлын өвчин, хортон шавжийн ангилал, хамгаалалтын арга
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага
- Хүлэмжийн тоног төхөөрөмж, усалгааны системийг зуны нөхцөлд борооны усыг хуримтлуулан ажиллуулах
- Үр суулгах, суулгац шилжүүлэх, бордох, арчлах ажиллагааг гүйцэтгэх
- Ургамлын өвчин, хортонг илрүүлж, зохих арга хэмжээ авах, химийн хорны хэрэглээг багасгах
- Ургац хураалт, ангилалт, хадгалалтыг гүйцэтгэх
- Хөрс боловсруулах, үрийг тариалалтанд бэлтгэх, ургамлын арчилгаа, хүлэмжийг тариалалтанд бэлтгэхэд байгальд ээлтэй арга аргачлалаар зохион байгуулах
- Үйлдвэрлэлийн бүртгэл, тайлан хөтлөх
- Хүлэмжийн үйлдвэрлэлийн ажлыг бие даан зохион байгуулах
- Тогтвортой, байгальд ээлтэй тариалалтын арга хэрэглэх
- Ургамлын хаягдлаар бордоо бэлтгэх
- Ус, цахилгааныг хэмнэж арга аргачлалыг турших
- Багаар ажиллах, ажлын байрны сахилга, хариуцлагыг мөрдөх
- Зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэл төлөвлөх
🎓
Хөтөлбөрөөр судлах чадамжийн нэгж хичээлүүд
- Мэргэжлийн англи хэл
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах
- Амьдрах ухааны ур чадвар эзэмших
- Хувь хүний санхүү, бизнес аж ахуй эрхлэх
- Гамшгаас хамгаалах
- Фермерийн аж ахуйг төлөвлөх
- Хөрс боловсруулах
- Үрийг тариалалтанд бэлтгэх
- Хүнсний ногоо хураах
- Хүлэмжийг тариалалтанд бэлтгэх, хүлэмж угсрах
- Ургамлын арчилгаа хийх
- Үрслэгээгээр тариалалт хийх