Түр хүлээнэ үү...

Хэвлэлийн график дизайн, бүтээгдэхүүн

💻
Хөтөлбөрийн нэр Хэвлэлийн график дизайн, бүтээгдэхүүн
Индекс
021105
Суралцах хугацаа
3
Жил
Судлах цаг
Лекц, семинар:
2300
Сургууль дээрх дадлага:
666
Үйлдвэрлэл дээрх дадлага:
1188
🎓

Эзэмших мэдлэг

    • Компьютерын хэрэглээний програмууд, цахим орчин, график дизайны үндэс, зохиомж ба өнгө судлал, хэвлэлийн эх бэлтгэл, хэвлэлийн технологи, мультимедиа (анимейшн, видео эвлүүлэг), UI/UX дизайн болон цахим хэвлэлийн онолын суурь мэдлэгийг, мөн ХАБЭА, хөдөлмөрийн бэлтгэл, энтрепренершипийн ойлголтуудтай уялдуулан иж бүрнээр эзэмшсэн байна.
🎓

Эзэмших ур чадвар

    • Хэвлэлийн эх бэлтгэх програмуудыг ашиглан дизайн боловсруулах, зохиомж болон өнгөний шийдэл гаргах, хэвлэлийн бүтээгдэхүүн бүтээх, анимейшн болон видео эвлүүлэг хийх, цахим орчинд ажиллах, UI/UX дизайн боловсруулах, цахим болон хэвлэмэл контент бэлтгэх, ажлыг технологийн дагуу гүйцэтгэх чадвартай байна.
🎓

Эзэмших хандлага

    • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг чанд мөрдөж, мэргэжлийн ёс зүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй, нягт нямбай, хариуцлагатай ажиллах, багаар хамтран ажиллах, хэрэглэгч төвтэй сэтгэлгээтэй байх, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх идэвх санаачилгатай хандлагатай байна.
🎓

Хөтөлбөрөөр судлах чадамжийн нэгж хичээлүүд

    • Монгол хэл, уран зохиол
    • Үндэсний бичиг
    • Математик
    • Нийгэм судлал
    • Монголын түүх
    • Физик
    • Хими
    • Гадаад хэл /Англи хэл/
    • Биеийн тамир
    • Иргэний ёс зүйн боловсрол
    • Мэдээллийн технологи
    • Эрүүл мэнд
    • ХАБЭА-н шаардлагыг хангаж ажиллах
    • Компьютерын хэрэглээний программуудыг ашиглах
    • Цахим орчинд ажиллах
    • График дизайны үндсийг судлах
    • Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх
    • Гамшгаас хамгаалах
    • Мэргэжлийн англи хэл
    • Хөдөлмөрт бэлтгэх
    • Хэвлэлийн эх бэлтгэх програм хангамжуудыг ашиглах
    • Зохиомж, өнгө судлах
    • Хэвлэлийн үйлдвэрийн технологи баримтлан ажиллах
    • Хэвлэлийн эх бэлтгэх
    • Анимейшн, видео эвлүүлэг хийх
    • Хэвлэлийн үйлдвэрийн технологи баримтлан ажиллах
    • Хэвлэлийн эх бэлтгэх
    • Хэвлэлийн бүтээгдэхүүний дизайн гаргах

    Сонгох судлах: 

    • Соёл урлаг /Солонгос хэл судлал/
    • UI/UX дизайн гаргах
    • Цахим хэвлэлийн эх бэлтгэх