💻
Хөтөлбөрийн нэр
Механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын засвар, үйлчилгээ
Судлах цаг
Сургууль дээрх дадлага:
666
Үйлдвэрлэл дээрх дадлага:
1188
- Дотоод шаталтат хөдөлгүүрийн бүтэц, ажиллагаа
- Хүч дамжуулах ангийн бүтэц, ажиллагаа
- Явах анги, тэнхлэг, бүтэц, ажиллагаа
- Удирдах системийн бүтэц, ажиллагаа
- Цахилгаан, электрон системийн бүтэц, ажиллагаа
- Гэмтэл илрүүлэх арга (харах, сонсох, хэмжих)
- Компьютер оношлогооны үндэс
- Металл, тос тосолгооны материалын шинж чанар
- Гар ба цахилгаан багажийн зориулалт, хэрэглээ
- Гэмтэл, эвдрэлийг зөв тодорхойлох
- Систем, агрегат бүрийг шалгах (хөдөлгүүр, хүч дамжуулах анги, цахилгаан, тоормос, жолоо, явах анги)
- Хөдөлгүүр, хүч дамжуулах анги, цахилгаан, тоормос, жолоо, явах анги задлах, угсрах
- Тос, шингэн солих үйлчилгээ хийх
- Цахилгаан, электрон систем оношлох
- Цахилгааны гэмтэл засварлах
- Механик багаж ашиглах
- Оношлогооны болон засварын тоног төхөөрөмж ажиллуулах
- Шударга, хариуцлагатай, эерэг хандлагатай, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх.
- Шинэ техник, технологид дасан зохицох чадвартай болгох.
- Бие даан болон багаар ажиллах, үр дүнтэй харилцах чадвар төлөвшүүлэх.
🎓
Хөтөлбөрөөр судлах чадамжийн нэгж хичээлүүд
- Монгол хэл, уран зохиол
- Үндэсний бичиг
- Математик
- Нийгэм судлал
- Монголын түүх
- Газарзүй
- Биологи
- Физик
- Хими
- Гадаад хэл /Англи хэл/
- Биеийн тамир
- Иргэний ёс зүйн боловсрол
- Мэдээллийн технологи
- Эрүүл мэнд
- Мэргэжлийн англи хэл
- ХАБЭАн шаардлагыг хангаж ажиллах
- Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх
- Гамшгаас хамгаалах
- Хөдөлмөрт бэлтгэх
- Техникийн зураг ашиглах
- Техникийн материалд механик боловсруулалт хийх
- Автомашины бүтэц зохион байгуулалт судлах
- Техникийн мэдээлэл ашиглах
- Машин, механизмд техник үйлчилгээ, оношилгоо хийх
- Явах ангийг засварлах
- Удирдах систем засварлах
- Хүч дамжуулах ангийг засварлах
- Хөдөлгүүр засварлах
- Автомашины цахилгаан тоноглол, электрон системийг засварлах
Сонгох чадамж
- Гагнуурын технологи эзэмших
- Их бие засварлах