Политехник коллежийн хүний нөөцийн мэргэжилтэн, арга зүйч, ерөнхий эрдмийн багш нарын төлөөлөл 2025 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо туршлага судлах ажлыг зохион байгууллаа.
Туршлага судлах баг бүрэлдэхүүн
Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын коллеж,
Герман-Монголын хамтарсан 38-р сургууль,
Гурван Тамир олон улсын сургууль,
Шинэ Монгол ерөнхий боловсролын сургууль зэрэг сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судоаад ирлээ.
Энэ удаагийн туршлага судлах явцад багийн гишүүд боловсролын байгууллагуудын хөгжил, шинэ санаачилга, инновацлаг арга барил, менежментийн оновчтой шийдлүүд зэрэг олон талаар шинэ мэдлэг, туршлага хуримтлуулсан нь өөрсдийн ажилд хэрэгжүүлэх боломжтой үр дүнтэй ажил боллоо.