Түр хүлээнэ үү...

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөрт зориулсан өдөрлөг зохион байгуулав.

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөрт зориулсан өдөрлөг зохион байгуулав.

✅Дэлхий нийт жил бүрийн 10 дугаар сарын 13-ний өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд энэ жил 36 дахь удаагаа тэмдэглэж байна.

✅Уг өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар манай коллежийн хамт олонтой хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах” сэдэвт сургалт, дадлага, өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

✅Арга хэмжээнд коллежийн нийт 23 багш, 150 гаруй суралцагчид хамрагдсан бөгөөд тэдгээрт гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, болзошгүй эрсдэлийг танин мэдэх, урьдчилан сэргийлэх зорилготой байв.

👉Өдөрлөгийн хүрээнд:

•Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомж, бодлогын баримт бичгүүдийг сурталчилсан,

•Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, ашиглагддаг техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн гаргасан

•Сургалт, дадлага зохион байгуулж, суралцагчид өөрсдөө идэвхтэй оролцсон

•Гамшгийн үед авч хэрэгжүүлэх анхан шатны хамгаалалтын арга хэмжээний талаар практик мэдлэг олгосон зэргээр үр өгөөжтэй, сонирхолтой үйл ажиллагаа өрнөсөн юм.

✅Тус арга хэмжээ нь суралцагчдын эрсдэлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлж, хамт олны аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан, танин мэдэхүйн ач холбогдол бүхий өдөрлөг боллоо.