Түр хүлээнэ үү...

Үс, гоо сайхны чиглэлийн сургалт, лекцийн арга хэмжээ

Үс, гоо сайхны чиглэлийн сургалт, лекцийн арга хэмжээ

✅ТАХЕ МОНГОЛИА ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Оюунжаргал нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо зохион байгуулагдаж буй “Намрын баяр–Экспо” арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцохын зэрэгцээ, өөрийн шавь, тус коллежийн Үсчин мэргэжлийн багш Б.Оюундарийн эзэмшсэн мэдлэг, ур чадварыг хэрхэн амьдралд хэрэгжүүлж байгаатай биечлэн танилцлаа. Үс, гоо сайхны заслын үйлчилгээ мэргэжлийн ангийн суралцагчид болон Өвөрхангай аймгийн үсчдэд зориулан дараах сургалт, арга хэмжээг удирдан зохион байгуулсан нь онцлог байв.

✅Үүнд:

👉Өнгө гаргалтын сургалт

👉Үүсгэн байгуулагчийн лекц

👉Үс оношилгоо, зөвлөгөө

✅Энэ үеэр “Өөдөө дүүлье” хүүхэд хөгжлийн төвийн сэтгэл зүйч, багш Г.Атарцэцэг сэтгэл зүйн чиглэлийн лекц уншиж, хүүхдийн сэтгэл зүйн генетик онцлогийг тодорхойлох хурууны хээний оношилгоог хийсэн нь оролцогчдын сонирхлыг татсан үр өгөөжтэй арга хэмжээ болж өнгөрлөө.

✅Уг сургалт, үйл ажиллагаа нь хувь хүний хөгжил, мэргэжлийн ур чадвар, зан төлөв, зөв хандлага төлөвшүүлэхэд чухал ач холбогдол үзүүлсэн бөгөөд оролцогчдод мэдлэг, мэдээлэл, туршлага хуваалцах боломжийг олгосон үнэтэй үйл явдал боллоо.