Байгаль орчны боловсролыг дэмжих, усны үнэ цэнийг ойлгох, усаа хайрлах, усаа хэмнэх хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Ус чандмань эрдэнэ” сэдэвт гар зургийн уралдааныг дотуур байрын суралцагчдын дунд амжилттай зохион байгууллаа.
Усны үнэ цэнэ, усны ач холбогдол, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэдвийг гар зургийн хэлбэрээр илэрхийлж, бүтээлч сэтгэмж, ур чадвараа сорьж шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, оролцогчдод Өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулан урамшууллаа.
1-р байранд Хэвлэлийн график, дизайн бүтээгдэхүүн мэргэжлийн 1-1-р ангийн суралцагч П.Батсайхан
2-р байранд Хэвлэлийн график, дизайн бүтээгдэхүүн мэргэжлийн 1-1-р ангийн суралцагч Б.Тогтохтамир
3-р байранд Уурхайн машин механизмын ашиглалт засвар үйлчилгээ мэргэжлийн 1-9-р ангийн суралцагч А.Бодьгэрэл
Тусгай байранд Flowen багийн суралцагчид тус тус шалгарлаа.