✅Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, тэдний дуу хоолойг сургуулийн үйл ажиллагаанд тусгах зорилгоор “Суралцагчийн нэг өдөр”-ийг уламжлал ёсоор зохион байгуулж, 60 гаран суралцагч манлайлан оролцжээ.
✅Тогтвортой хөгжилд багш нарын оролцоо” сэдвийн дор багш нарын 2025 оны бага хурлаа зохион байгуулсан ажээ. Тус хурлаар “Тогтвортой хөгжлийн үзэл санааг ээлжит хичээлд тусгах нь”, “Сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд багшийн манлайлал”, “Нийгмийн түншлэл ба багшийн оролцоо”, “Тогтвортой хөгжил ба хүүхэд хамгаалал”, “Багшийн хөгжил тогтвортой байх нь” сэдвүүдийн хүрээнд илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлсэн байна.
✅Дээрх хурлыг нээж сургуулийн захирал, Монгол Улсын зөвлөх багш С.Санчир хэлэхдээ:
…Дэлхийн улс орнуудыг нэгтгэн, энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагаа, хөгжил дэвшил, хүний эрхийг хамгаалах зорилготой байгуулагдсан олон улсын байгууллага болох НҮБ нь 80 жилийн босгон дээрээ хүн төрөлхтний өмнө буй сорилтуудыг улс орон бүр ухаалаг эв түнжинтэй даван туулахыг уриаллаа.
Энэ цаг мөчид манай хамт олон зангидсан гар мэт эв эетэй, тэгш мэдээ мэдээлэлтэй, жигд шударга үр шимтэй байхыг эрхэмлэх нь байна гэдгийг онцлов.
✅Тэрээр, “Хүний өнөөгийн хэрэгцээг хангахын зэрэгцээ ирээдүй үеийнхний хэрэгцээг хангах боломжийг алдагдуулахгүйгээр хөгжихийг Тогтвортой хөгжил гэж гэдгийг тэмлэглээд НҮБ-ын 2015 онд баталсан 2030-Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг байгаль орчин, нийгэм, эдийн засгийг тэнцвэртэйгээр уялдуулан хөгжүүлэх үйл явцад бүтээлчээр манлайлж ажиллахыг хүн бүрд уриалсан юм.
👉Багш нарын бага хурлын үеэр ажил үйлсээрээ манлайлсан дараах багш нарыг шагнаж урамшуулсан байна.
🇲🇳Боловсролын яамны Жуух бичгээр сургуулийн эмч Л.Мянгансүрэн,
Эдийн засаг, бизнесийн ухааны багш Г.Оюунцэцэг, Монгол хэл, уран зохиолын багш Э.Ариунтуяа,
🇲🇳Аймгийн боловсролын газрын тэргүүний багш тэмдгээр Мэдээллийн технологийн багш Т.Пагамдулам,
🇲🇳Аймгийн боловсролын газрын хүндэт жуух бичиг оёдлын багш Ч.Даваадолгор,Монгол хэл, уран зохиолын багш Т.Отгон чимэг нар тус тус шагнагдав.
💚Түүнчлэн Эко зөвлөлөөс цаасны, эрчим хүчний, усны хэрэглээг бууруулахад санаачилгатай ажилласан Ерөнхий санхүүч С.Хандсүрэн, Мэдээллийн технологийн багш Ж.Бат-ирээдүй, ажилтан Ч.Эрдэнэтогтох, н.Батбаатар нарт талархал илэрхийлж, цэцэг бэлгээр урамшуулжээ.
👉Баярын бас нэг чимэг болсон үйл ажиллагаа нь гурван цагийн хэлхээс болсон ахмад багш, Монгол Улсын Зөвлөх багш Даваагийн Нямаа, Бадамын Оюумаа, Бүдбазарын Раднаа нарт хүндлэл, талархлыг хүртээх хэсэг байсан юм. Нийт ахмад багш нартаа баярын мэндийг дэвшүүлье!
🔥2025 оны багш нарын баярыг бүтээлч, шинэлэг, өргөн хүрээнд зохион байгуулсан Л.Мянгансүрэн ахлагчтай Механик, эдийн засаг, уул уурхайн багийн хамт олондоо талархал илэрхийлье!
“Тогтвортой хөгжилд үйлдлээрээ манлайлья”,
“Тогтвортой хөгжлийн боловсролыг бүтээлчээр түгээе”