Түр хүлээнэ үү...

“ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

 “ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

✅Тус коллежийн багш, ажилтнуудын дунд “Олон улсын туршлага түгээн дэлгэрүүлэлт” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

✅Энэхүү сургалт нь багшийн сэтгэлгээг дэмжих, мэргэжлийн хөгжлийн бүлгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сайн туршлагыг нутагшуулахад чиглэсэн юм.

✅Сургалтаар дараах багш, ажилтнууд олон улсын сургалт, хөтөлбөрийн туршлагаа хуваалцав.

👉🏻С.Санчир – Захирал

Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн тогтвортой хөгжил

👉🏻Ц.Даваасүрэн – Агроферийн багш

Франц, Швейцарийн Холбооны Улсад зохион байгуулагдсан сургалтын хүрээнд судалсан төгс чанар ба инновацийн туршлагын үр дүнг түгээн дэлгэрүүлэв.

👉🏻Ц.Амарбаяр, Г.Уртнасан – Автомеханикийн багш нар

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдсан “Автомашины электроник” сэдэвт сургалтын туршлагыг танилцуулж, автомеханикийн чиглэлд нутагшуулах боломжийн талаар мэдээлэл өглөө.

👉🏻Т.Дожинсүрэн – Арга зүйч багш

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулагдсан “Чанарын баталгаажуулалт ба хосмог сургалт” сэдэвт хамтарсан сургалтын туршлагыг түгээн дэлгэрүүлэв.

👉🏻Г.Чулуундорж, Б.Баярдалай – Цахилгааны багш нар

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдсан “Цахилгаан автоматжуулалт” сэдэвт сургалтын туршлага, хэрэгжүүлэх боломжуудыг хуваалцав.

👉🏻С.Уртнасан, Б.Хуягмаа, С.Отгонбаяр, Д.Ганзориг

Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хот дахь Colombo Plan Staff College, Ази, Номхон далайн магадлан итгэмжлэл, гэрчилгээжүүлэлтийн комисс (APACC)-ын хамтран зохион байгуулсан “Чанарын баталгаажилтыг магадлан итгэмжлэлээр хангах нь” сэдэвт сургалтын туршлага, хэрэгжүүлэх санаачлагыг танилцууллаа.

👉🏻Сургалтын төгсгөлд “Олон улсын туршлагаас хэрэгжүүлэх боломжууд” сэдвийн хүрээнд асуулт–хариулт, ярилцлага өрнөж, цаашид сургалтын чанар, мэргэжлийн ур чадварыг сайжруулах талаар санал солилцсон юм.