Түр хүлээнэ үү...

"Үе тэнгийнхний дээрэлхэлт, цахим орчны зохистой хэрэглээ" сургалт зохион байгуулав.

✅ Мэргэжлийн боловсролын 1-р ангийн 185 суралцагчдад Хууль зүйн туслалцааны төвийн Улсын өмгөөлөгч Б.Ууганжаргал тус сургалтыг зохион байгуулав.

👉Сургалтаар үе тэнгийн дээрэлхэлт нь хүүхдийн бие, сэтгэл санаанд сөрөг нөлөө үзүүлдэг тул эцэг эх, багш, олон нийтийн хамтын оролцоо чухлыг онцлов.

👉Түүнчлэн 14 наснаас эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг гэмт хэрэг, урьдчилан сэргийлэх арга замын талаар танилцуулж, асуудал гарсан үед мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөв.

Дээрэлхлийг зогсооход хүүхэд, эцэг эх, багш нарын хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд эцэг эхчүүдийн идэвх санаачилгатай оролцоог уриалан хүсэж байна.