Дотуур байрын суралцагчдын дунд Усны нөөцийн менежмент, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах хүрээнд, "Усаа хайрлая, хамгаалъя" илтгэлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Суралцагчид усны эрүүл мэндийн экосистем, нөөцийн урт хугацааны тогтвортой байдал, гидротехникийн дэвшил, экологийн сувгаар дамжуулан ус хэмнэх, усаа хайрлах, хамгаалах талаар өөрсдийн үзэл бодол, саналаа нээлттэй илэрхийлэв.
Уралдаан нь усны нөөцийн менежмент, экологийн сэргэлтийн чиглэлээр суралцагчдын бүтээлч санаачилгыг дэмжиж, нийгмийн экологийн хариуцлагыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.
Шилдэг илтгэгчээр шалгарсан суралцагчийг Хэрэглээний программ мэргэжлийн 3-13-р ангийн суралцагч Б.Өлзий-Адъяа өөрийн гарааны бизнес болох DTF хэвлэлийн газраар үйлчлүүлэх эрхийн бичгээр шагналаа.