Түр хүлээнэ үү...

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Тус коллежийн сургалтын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, мэргэжлийн болон техникийн боловсролын талаарх ойлголт, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, элсэлтийн үйл ажиллагааны дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Нээлттэй өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.

✅Өдөрлөгийн хүрээнд дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулсан. Үүнд:

👉🏻Коллежийн танилцуулга, мэндчилгээ

👉🏻Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ

👉🏻Сургалт явуулж буй мэргэжлийн танилцуулга

👉🏻Сургалтын орчин, дадлагын газрын танилцуулга

✅Арга хэмжээнд аймгийн 13 багийн иргэдийн төлөөлөл идэвхтэй оролцож, сургалтын орчин, дадлагын газруудтай танилцаж, мэргэжлүүдийн талаар мэдээлэл авч, үзүүлэх сургалтад оролцлоо.

✅Тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон аймгийн 13 багийн иргэдийн төлөөлөл, хамтран ажилласан багш, ажилчдадаа талархал илэрхийлье.