Бүгд Найрамдах Солонгос Улсын “Po Logistic Group” ерөнхийлөгч LEE YOUNG DAE тэргүүтэй албаны хүмүүсийг тус сургуулийн захирал С.Санчир хүлээн авч уулзав.
2023 онд 2 байгууллагын үзэглэсэн Санамж бичгийн хүрээнд зочин, хэл шинжлэлийн ухааны доктор LEE YOUNG DAE зочин профессороор ажиллаж багш нарт Боловсролын мэргэжилтнүүдийн даяаршил AI-ChatGPT-Аж үйлдвэрийн философи лекц, суралцагчдад Шинэчлэлийн манлайлагч Монгол оюутан/ залуус сэдэвт лекцийг уншлаа.
Санамж бичгийн хүрээнд цаашид мэргэжлийн багш нарыг чадавхжуулах, ур чадварыг нэмэгдүүлэх, төсөл хэрэгжүүлэхээр болов.
Түүнчлэн Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хатагтай Т.Нарангарав-тай уулзалт зохион байгуулж, эрүүл мэнд, боловсрол, шуудан холбооны салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Хоёр орны, хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам батжиж, олон салбарт өргөжин хөгжихийн ерөөл өргөж байна.